БМИҮЗ-өөс сургалтын байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид томилогдон ажиллаж байна

Улаанбаатарын Их сургууль 1992 онд анх Технологийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдсан цагаасаа хойш гурав дахь удаагаа магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Улаанбаатарын Их сургуулийн “Өөрийн үнэлгээний тайлан”-гийн үндсэн дээр БМИҮЗ-өөс Шихихутуг Их сургуулийн Судалгааны төвийн захирал, доктор Н.Жалбажав, СЭЗИС-ийн Хэрэглээний математик, статистикийн тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Ч.Наранчимэг, Мандах Их сургуулийн оюутан Б.Маргад-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн багийг томилжээ. Шинжээчдийн баг тус сургууль дээр 2018 оны 4-р сарын 23-наас 25-ны өдрүүдэд 427 тоот танхимд ажиллана.