2017-2018 оны хичээлийн жилийн магистрын диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа 4-р сарын 10 нд Улаанбаатарын их сургуулийн эрдмийн их өргөөнд амжилттай явагдлаа . Уг арга хэмжээг нээж Улаанбаатарын их сургуулийн захирал ШУ-ны доктор профессор С.Байгалсайхан үг хэлэв. Магистр докторын сургалтын албаны дарга доктор профессор Х.Сүглэгмаа, Удирдах зөвлөлийн дарга Г.Чулуунбаатар , МУ-ын төрийн шагналт, Чингис хааны одонт, ШУ-ны гавьяат, академич Х. Намсрай, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн доктор профессор Ч.Дагвадорж, МУ-ын гавьяат багш О.Цэвэгдорж, Төгсөгчдийн төлөөлөлөөс Ба.Оргил /БНХАУ/, Хан Жунтак /БНСУ/, Д.Нарантуул , М.Мөнхболор О.Баярсайхан нар баяр хүргэн зургаа татуулж, дипломыг хүндэтгэлтэйгээр гардууллаа. Энэ хичээлийн жилд нийт 45 магистр төгссөнөөс Монгол судлал-2 ,Утга зохиол -3, Түүх-7, Хими-2, Биологи-6, Хэрэглээний физик-4 , Хэрэглээний математик-2, Компьютерийн ухаан -1, Төрийн захиргааны менежмент- 12, Бизнесийн удирдлага-6 , БНХАУ-аас 4 , БНСУ -1 магиструуд эрдмийн баяраа тэмдэглэж өнгөрүүлэв. Нийт төгсөгчдөө эрдмийн ажилд нь болон эрдмийг оюуны хөрсөндөө үрслүүлж, цэцэглүүлэх их үйлсэд нь амжилт хүсч, үргэлж манлайлж байхын ерөөл өргөе.