БЗД-ийн ИТХ-ын ажлын албанаас зохион байгуулсан БЗД-ийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг тус дүүргийн их, дээд сургуультай танилцах үйл ажиллагааг Улаанбаатарын их сургуульд амжилттай зохион байгууллаа. Тус үйл ажиллагаанд БЗД-ийн ЕБС-ийн 150 гаруй сурагч Улаанбаатарын их сургуулийн сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, материаллаг баазтай танилцаж, Хүмүүнлэгийн ухааны тэнхимийн ахлах багш И.Өлзийсайхан багшийн “Удирдахуйн ухаан ба илтгэх урлаг” лекц сонслоо. Мөн асуулт хариултын тэмцээн зохион байгуулж 14-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Лхагва-Очир, 14-р сургуулийн 10б ангийн Г.Дэмбэрэл, 14-р сургуулийн 10д ангийн сурагч Л.Уянга нар амжилттай оролцож Улаанбаатарын их сургуулийн багш нарын бүтээл болох “Элсэлтийн ерөнхий шалгалт”-ийн тестийн эмхэтгэлийг гардан авлаа.