Дэлхийн оюутан залуусын “Хятад хэлний Гүүр” XVII удаагийн Монгол дахь бүсийн шалгаруулалтанд Улаанбаатарын Их Сургуулийн Гадаад хэл-Хятад хэлний орчуулагчийн 1-р ангийн оюутан Ц.Буянтогтох З-р байр, Гадаад хэл-Хятад хэлний орчуулагчийн 2-р ангийн оюутан Б.Хишигжаргал тусгай байрыг тус тус эзэллээ. 2018 оны 4 сарын 7-нд Улаанбаатар чуулгын театрт болсон энэ удаагийн тэмцээнд Монгол дахь хятад хэлний сургалттай 10 гаруй их дээд сургуулийн 200- аад оюутан эрдэм мэдлэг авъяас чадвараараа тэмцээний гурван үеийн турш өрсөлдөв. Сургуулиа төлөөлөн оролцож амжилт гаргасан дээрх хоёр оюутандаа сургуулийн нийт хамт олны өмнөөс халуун баяр хүргэж цаашдын сурлага хөдөлмөртөө илүү их амжилт гаргахыг хүсэн ерөөе.