Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 339, 340 дүгээр тогтоолын дагуу 2018 оны 03-р сарын 28-ны өдөр 13 цагт Улаанбаатарын их сургуулийн хичээлийн танхимд 1,2-р курсын нийт 109 оюутан, багш ажилчдад Одон орон геофизикийн хүрээлэнгээс ЭШ-ний ажилтан урьж газар хөдлөлтийн талаар дэлгэрэнгүй лекц уншуулан Онцгой байдлын ерөнхий газраас ирүүлсэн зөвлөмж, газар хөдлөлтөөс урьчилан сэргийлэх талаар мэдээлэл өгсөн. Дээрх сургалтанд хамрагдсан оюутнууд болон багш ажилчид нь 29-ний 16 цагт бүх нийтийн гамшгийн зарлан мэдээлэх дохио хүлээн авч аюулгүй талбайд гаран Гамшгийн аюулаас хүн ам, эд хөрөнгийг урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагааны үе шатанд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллага, сайн дурынхны хүч хэрэгслийг ашиглах болон иргэд, олон нийтийг гамшгаас хамгаалах нэгдсэн дадлага сургуулалтыг хийсэн нь цаг үеэ олсон ажил байлаа.