“Мөрөөдлөө бодит болгох нь” улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө

“Мөрөөдлөө бодит болгох нь” Улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн нижигнэсэн алга ташилт,өрсөлдөөн дунд амжилттай явагдаж дууслаа. Өөртөө итгэлтэй, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадах, хөгжил дэвшилд бусдыгаа манлайлан түүчээлсэн шилдэг сурагчид Төрийн өмчит Улаанбаатарын Их сургууль дээр “Мөрөөдлөө бодит зорилго болгох нь” сэдэвт улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээнийг УБИС-ийн Хүмүүнлэгийн ухааны тэнхим болон залуусын түрлэг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа билээ. Улаанбаатарын Их сургуулийн Гадаад харилцаа хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал доктор, профессор С.Цолмон тэмцээнийг нээж хэлсэн үгэндээ “Залуус та бүхэндээ ирээдүйг өнгөлөх, их түүхийн хөтөч мөрөөдлөө зорилго болгох, зорилгоо бодит болгох эхлэл тавигдаж байна гэсэн сайхан үг илтгэгчдийн сэтгэл хөдлөл урам зоригийг сэргээж өгсөн юм. Тэмцээнд Өмнөговь аймгийн 5-р сургууль, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын I-р сургууль, Булган аймгийн I-р сургууль, Төв аймгийн Баянхангай, Баянцогт сумын ЕБС, Мөн Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургуулиас ирсэн бол Улаанбаатар хотоос 67, 65, 85, 38, 105, 81, 21, 104, 68, 117, 1, 20, 111, 52, 39, 50, 133, 48, 17, 62, 41, 72, 96, 69 зэрэг сургуулиудаас нийт 84 илтгэгч нар ирж оролцов. Тус тэмцээнийг 2018.04.02нд УБИС-ийн эрдмийн их өргөөнд З үе шаттайгаар зохион байгуулж, ерөнхий шүүгчээр Б.Суврага-Хайрхан, “Илтгэх индэр ирээдүй” ТББ-ийн тэргүүн, лектор Д.Хүрэлбаатар, Залуусын түрлэг ТББ-ын тэргүүн Э.Батхишиг, Монголын лектор төвийн сургагч багш Д.Бадамдорж, МҮИС-ийн оюутан “Үндэсний түүчээ” клубын тэргүүн Янжинлхам, Монголын сурагчдын хөгжил холбооны захирал Лачивсүрэн нар шүүн тунгаалаа. Сүүлийн шатанд 96-р сургуулийн 10г ангийн сурагч Н. Уянга, 47-р сургуулийн Өмнөговь 5-р сургуулийн 12а ангийн сурагч А.Батчимэг, 47-р сургуулийн 12в ангийн сурагч Б.Ганчимэг, 67-р сургуулийн 11а ангийн А.Оюунэрдэнэ, 117-р сургуулийн 11а ангийн сурагч У.Анужин, 17-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Эрдэнэбат, Замын-Үүд I сургуулийн 12в ангийн сурагч Э.Энхбаясгалан, Б.Уран-Эрдэнэ, Ган зам 20-р сургуулийн 12в ангийн сурагч Э.Өсөхбаяр, 39-р сургуулийн 10а ангийн сурагч Н. Байгал, 72-р сургуулийн 12а ангийн сурагч Т. Номин-Эрдэнэ, 84-р сургуулийн 11а ангийн сурагч Х.Зулсар 111-р сургуулийн 10б ангийн сурагч Г. Адьяасүрэн, 68-р сургуулийн 10б ангийн сурагч Б.Отгонжаргал, 49-р сургуулийн 12а ангийн сурагч Ч.Сонинбаяр зэрэг нийт 15 шилдэг илтгэгч сурагч шалгарч үлдсэнээс, шүүгчдийн өгсөн сэдвийн дагуу шууд илтгэл тавьж улсын аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээнд Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль нь нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдгийн тод илрэл нь нийслэлийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн байлаа. Нийт анги хамт олноосоо манлайлагч нь байж чадсан эрхэм хүндэт оролцогч уран илтгэч нартаа цаашдын илтгэлийн гараа бүхэнд нь сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе. Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны тэнхим

      Тэргүүн байрыг Өмнөговь 5-р сургуулийн 12а ангийн сурагч А.Батчимэг дэд байрыг 20-р сургуулийн 12в ангийн сурагч Э.Өсөхбаяр гуравдугаар байрыг 117-р сургуулийн 11а ангийн сурагч У.Анужин, Замийн үүд 1-р сургуулийн сурагч Б.Уран-Эрдэнэ нар утга уянга, яруу тансаг үгийн гайхамшигаар өрсөлдөн шалгарлаа.

Төрийн өмчит Улаанбаатарын их сургууль нь нийгэмд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдгийн тод илрэл нь нийслэлийн аварга шалгаруулах уран илтгэлийн тэмцээн байлаа.
Нийт анги хамт олноосоо манлайлагч нь байж чадсан эрхэм хүндэт оролцогч уран илтгэч нартаа цаашдын илтгэлийн гараа бүхэнд нь сурлага, урлаг, спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе.

Төрийн өмчит Улаанбаатарын Их Сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны тэнхим