Төгсөгчид

УБИС-ийн төгсөгчид нь ОХУ, БНХАУ, АНУ, Япон, БНСУ, ХБНГУ, Англи, Франц, Австрали, Турк, Тайвань зэрэг улсуудад голлон мэргэжлээрээ амжилт гарган ажиллаж байна. Тухайлбал 2010 онд “Өдрийн шуудан” сонин “ETV” телевизтэй хамтран зохион байгуулсан “Дэлхийн Монгол” иргэн, байгууллагыг тодруулсаны дотор улиран одсон бар жилд Монгол улсынхаа нэр хүндийг дэлхийд цуурайтуулсан алдартнуудыг тодруулах зорилгоор хийсэн 40000 хүний санал асуулгад Монгол улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 8 алдартан шалгарсны дотор манай сургуулийн төгсөгч “Мicrosoft” корпорацийн програмист Л. Бат-Өлзий шалгарсан нь манай сургууль, хамт олны сургалтын чанар чансааг илтгэх бас нэгэн чухал үйл явдал байв. Түүнчлэн “Sony” корпораци, “Мicrosoft” корпораци, гадаад, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, Монгол улсын Засгийн газар, яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллагууд, компани, аж ахуйн нэгжүүдэд амжилттай ажиллаж байна. Төгсөгчдийн амжилтыг бид бүхэн “Төгсөгчдийг мөшгөх судалгаа”-ны бодит үр дүнд үндэслэн бүртгэл мэдээллийн системийг бий болгон олон нийтэд түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа болно.

ОнОнОнОн
1992199319941995
1996199719981999
2000200120022003
2004200520062007
2008200920102011
2012201320142015
2016201720182019