Физик электроникийн тэнхимийн эрхэлэгч Б.Дэнсмаа нь 2017 оны 8-р сарын 18 өдөр “Нийлмэл дүрсэн дэлгэцийн харагдах өнцөг тодорхойлох шинэ арга” сэдвээр электроникийн докторын (Ph.D) зэрэг хамгаалсан. 2018 оны 1-р сарын 19 өдөр МУИС-ийн 73 дахь төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа дээр докторын диплом гардан авжээ. Уг үйл ажилгаан дээр Машин Оюуны лабораторийн эрхлэгч Ч.Лодойравсал шинэ доктор Б.Дэнсмаад уламжлалт докторын малгайг нь гардуулав. Удирдагч багш МУИС, ХШУИС-ийн ЭХИТ-ийн эрхлэгч доктор, дэд профессор Б.Ганбат, Зөвлөх: Доктор, профессор С.Байгалтөгс, Доктор, дэд профессор Ч.Лодойаравсал нарт УБИС-ийн хамт олоноос баяр хүргэж, Эрдмийн их үйлсэд нь амжилт хүсье.