Улаанбаатарын Их Сургуулийн 25 жилийн ойд зориулсан Улаанбаатарын Их Сургуулийн ректор С.Байгалсайхан /Sc.D/-ы нэрэмжит Англи хэлний олимпиад амжилттай зохион байгуулагдлаа.
Олимпиадын нэгдүгээр шатанд нийт 195 оюутан оролцсон бол үүнээс шалгарсан 43 оюутан хоёрдугаар шатанд Англи хэлний мэдлэгээрээ өрсөлдсөн бөгөөд гуравдугаар шатанд 13 оюутан эрдэм мэдлэгээ уралдууллаа. Олимпиадын тэргүүн байранд Л.Хүслэн Нийгмийн Ухааны Факультетийн Археологи Япон хэлний нэгдүгээр ангийн оюутан, дэд байранд Х.Солонго Хэл-Зохиолын Факультетийн Монгол-Хятад хэлний орчуулагчийн хоёрдугаар ангийн оюутан, Гуравдугаар байранд Г.Лувсанчоглон Технологийн Факультетийн Компьютер Програм Хангамжийн хоёрдугаар ангийн оюутан тус тус шалгарлаа. Олимпиадад оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлээд цаашдынх нь сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!