Улаанбаатар Эрдэм Их Сургуулийн сэтгүүл зүй, олон улс судлын тэнхимээс санаачилсан “Байгаль экологийн тэнцвэрт байдал” сэдэвт сэтгүүл зүйн салбарын оюутнуудын дунд зохион байгуулагдсан эсээ бичлэгийн уралдаанд УБЭИС, МУИС, УБИС, БИС, ОТИС, ХУИС, ИИС гэсэн их сургуулиуд оролцож 2017.10.27 ны өдөр шагналаа гардаж авсан ба УБИС-аас МХУЗ, сэтгүүл зүйн тэнхимийн багш Д.Одон-чимгийн удирдлага дор сэтгүүл зүйн 1-р курсийн оюутан Э.Отгон-ням, Л.Энэрэлт, Н.Ирээдүй, О.Мөнгөн-шагай сэтгүүл зүйн 2р курсийн оюутан Я.Амарзаяа нар амжилттай оролцож талархал, үнэ бүхий зүйлс гардаж авлаа.