Компьютерийн Сүлжээний Улсын VI олимпиад, сүлжээний инженерийн ур чадварын II
тэмцээнийг Ерөнхий зохион байгуулагч Улаанбаатарын Их сургуулийн Физик электроникийн тэнхимийн хамт олон 2016 оны 4-р сарын 16 өдөр амжилттай зохион байгууллаа. Одон орон геофизикийн хүрээлэнгийн Од эрхэс ордонд шагналыг гардуулав. Физик электроникийн тэнхим нь “Нийслэлийн Мэдээлэлийн Технологийн газар”-тай хамтран ажилладаг бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран оролцов. Мөн Emposoft хамтран зохион байгуулалаа.
Компьютерийн Сүлжээний Улсын VI олимпиадын хувийн дүнгээр 1-р байрт орсон МУИС, ХШУИС-ийн оюутан Н.Мархаажий “Нийслэлийн мэдээлэл технологий газар” –т ажилд орох урилгаар, 2-р байрт орсон МУИС, ХШУИС оюутан Т.Тэлмүүн ерөнхий ивээн тэтгэгч Emposoft сургалтын төвд 1 050 000 төгрөгийн сургалтанд сурах эрхийн бичиг, 3-р байрт орсон Б.Цолмонбаатар-д НМТГ-ийн гарын шагнал, 4, 5-р байрыг Б.Моломжамц, З. Цолмон нарыг тусгай байрны өргөмжлөлөөр шагнаж урамшуулав. Багийн дүнгээр 1-р байрд орсон D.C. #NUM (Defendin Champion) МУИС, ХШУИС-ийн баг Emposoft сурглтын төвд багийн гишүүн тус бүр 500 000 төрөгний хөнгөлөлтөөр суралцах эрхийн бичигээр шагнуулав мөн 3 жил дараалан тэргүүн байр эзэлсэн тул шилжин явах цомоо хадгалаж үлдэж байна. УБИС-ийн компьютерийн техник хангамжын 4-р курсын Х.Мандалбаяр, Д.Хосбаяр, Ц.Түвшинтулга нар өвөрмөц шийдэлтэйгээр практик даалгаваруурыг гүйцэтгэсэнээр шүүгчдийн зүгээс үнэлэгдэн тусгай байр эзлэн өргөмжлөлөөр шагнуулав.
Инженерийн ур чадварын II тэмцээнд
1-р байр Unitel группийн сүлжээний инженер Ж.Алтай
2-р байр Mobicom Корпорацийн сүлжээний инженер Э.Улсболд
Тусгай байр Топнэт ХХК-ийн сүлжээний инженер Б.Шийрэв
Тусгай байр Unitel группийн сүлжээний инженер Г.Мөнхбат
Физик электроникийн тэнхимийн 2005 оны төгсөгч Б. Золбоо, 2007 оны төгсөгч Б.Мөнхцэцэг, 2012 оны төгсөгч Б.Алтан-Очир, 2014 оны төгсөгч Б.Жавзандорж, Улаанбаатарын Их сургуулийн хэл утга зохиолын багш, монгол бичгийн сайхан бичигтэн Х. Номолсаран, Нийслэлийн мэдээлэл технологийн газрын хамт олонд, Emposoft ХХК-ийн захирал Эрдэнэбилэг, археологийн тэнхимийн хамт олон, ШУА, ООГФХ-ийн хамт олон, математик программ хангамжын тэнхимийн хамт олонд талархал илэрхийлж байна.
Физик электроникийн тэнхимийн хамт олон