2017 оны 9-р сарын 22-ны өдөр тус сургуулийн оюутнуудад Баянзүрх дүүргийн 2-р хэлтсийн урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцахын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Ариунчимэг, Баянзүрх дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Т.Анхбаяр, Монголын Улаанзагалмайн нийгэмлэгийн Баянзүрх дүүрэг дэх салбарын арга зүйч Э.Нандинцэцэг нар нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний соёл, сахилга бат ба жолооч, зам тээврийн осолд нэрвэгдсэн иргэнд анхны тусламж үзүүлэх” талаар сургалт явууллаа.