БНХАУ-ын焦作 (Jiaozuo) Хотод зохион байгуулагдсан Олон улсын 9 дэх удаагийн 太极拳(Taijiquan) буюу “Тайжи нударга” тэмцээн маань 2017 оны 9 сарын 17-ноос 9 сарын 20-нийг хүртэл амжилттай зохион байгуулагдлаа.
Нийт 60 гаруй орны 300 гаруй тамирчид оролцсоноос энэ удаад монголын баг тамирчид маань хүрээгээ өргөжүүлж нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй Улаанбаатарын Их сургуулийн оюутан залуус оролцлоо.
Бид нийтдээ 4 төрөлд өрсөлдсөн бөгөөд үүнд:
- Есөн сарын арван долооны өдөр “Тайжи нударга”, “Тайжи дэвүүр” гэсэн хоёр төрөлд
- Есөн сарын арван наймны өдөр “Тайжи гар түлхэлтийн тэмцээн” гэсэн төрөлд мөн өрсөлдөж
- Есөн сарын арван есөнд “Тайжигийн нударга” багын тэмцээний төрөлд тус тус оролцон өрсөлдлөө.
Бид нийт: Тайжигийн эрэгтэй төрөлд:
- Улаанбаатарын Их сургуулийн Түүх- Хятад хэлний 4 курсын оюутан О.Цэрэнпунцаг- “Тайжи дэвүүр” 1 алт, “Тайжи нударга” 1 мөнгө
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4 курсын оюутан Н.Нямдаваа “Шаолин нударга” 1 алт
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4-р курсын оюутан Ч.Энхболд “Тайжи нударга” 1 мөнгө
- Улаанбаатарын Их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын 2-р курсын оюутан Б.Баярхүү “Шаолин нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Хятад хэлний 2-р курсын оюутан Б.Энх-Амгалан “Шаолин нударга” 1 хүрэл
Тайжигийн эмэгтэйчүүдийн төрөлд:
- Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Хятад хэлний 4 курсын оюутан Б.Түвшинжаргал “Тайжи нударга” 1 алт, “Тайжи дэвүүр” 1 алт
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4курсын оюутан Ү.Анударь “Тайжи дэвүүр” 1 алт, “Тайжи нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4 курсын оюутан П.Сувд-эрдэнэ “Шаолин нударга” 1 алт
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 2 курсын оюутан Б.Маргад-эрдэнэ ” Шаолин нударга” 1 алт
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4 курсын оюутан А.Долгорсүрэн “Тайжи дэвүүр” 1 мөнгө, “Тайжи нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Түүх- Хятад хэлний 4 курсын оюутан Э.Эрдэнэчулуун “Тайжи дэвүүр” 1 мөнгө “Тайжи нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4 курсын оюутан М.Ану “Тайжи дэвүүр” 1 мөнгө, “Тайжи нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын 2-р курсын оюутан Ө.Энх-Амгалан “Шаолин нударга” 1 мөнгө
- Улаанбаатарын Их сургуулийн Төрийн захиргаа удирдлагын 2-р курсын оюутан Б.Мянгансувд “Шаолин нударга” 1 мөнгө
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 4-р курсын оюутан З.Энхсаруул “Тайжи нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Түүх-Хятад хэлний 4-р курсын оюутан Г.Хишигпүрэв “Тайжи дэвүүр” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн ангийн 3-р курсын оюутан Ч.Дэлгэрмаа “Шаолин нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 2 курсын оюутан Б.Хишигжаргал “Шаолин нударга” 1 хүрэл
- Улаанбаатарын Их сургуулийн Орчуулга-Хятад хэлний 2 курсын оюутан Б.Жаргалмолом “Шаолин нударга” 1 хүрэл тус тус хүртэн амжилттай оролцлоо.
Биднийг дэмжиж итгэл хүлээлгэсэн Монгол улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яам, Улаанбаатарын Их сургуулийн захиргаа, Хятад хэлний тэнхим дэмжсэн бүх багш нартаа гүнээ талархал илэрхийлье.