Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх ухаан, технологийн Улаанбаатар парк болон Японы Hamaya корпорацитай хамтран ажиллах талаар хэлэлцээр уулзалт 2025 оны 10 дугаар сарын 8-ны өдөр боллоо

Тус уулзалтад оролцогчид: – МУИС ШУТУБП-ийн захирал О.Мөнхбат, – HAMAYA корпорацийн төлөөлөгч Хироши Канаяама, – МУИС ШУТУБП Технологи дамжуулах төвийн эрхлэгч Ш.Наранмандах, – МУИС ШУТУБП-ийн Ерөнхий менежер Б.Өлзийжаргал, – МУИС. ШУС. БУС. Химийн тэнхимийн багш Д.Сарангэрэл, – МУИС. ШУС. БУС. Химийн тэнхимийн багш А.Алтангэрэл, – МУИС. ИТС-ийн магистрант Ц.Төгсхүслэн, – NEW TECH MANDALA компанийн захирал Б.Батзаяа

Уулзалтын хөтөлбөрийн дагуу явагдсан үйл ажиллагааО.Мөнхбат захирал ШУТУБП-ийн бүтээн байгуулалтын явц, судалгааны болон бизнес инкубацийн орчныг хөгжүүлэх төлөвлөгөөг танилцуулж, гадаад, дотоодын байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг онцлов.Хироши Канаяама төлөөлөгч HAMAYA корпорацийн үйл ажиллагаа, технологийн шийдэл, байгаль орчны чиглэл дэх хамтын ажиллагааны сонирхлыг илэрхийлж, Монголын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран судалгаа хэрэгжүүлэх сонирхлоо илтгэв.Проф. Д.Сарангэрэл “Электрон хаягдлыг физик, химийн аргаар боловсруулах судалгаа” сэдвээр илтгэл тавьж, энэхүү чиглэлд хамтын судалгаа хийх боломжийг санал болголоо.Ц.Төгсхүслэн “Elothio” стартап багийн төслийн талаар танилцуулж, био уусгах болон цахилгаан химийн аргаар электрон хаягдлаас үнэт метал гарган авах судалгааны дүн, ирээдүйн хөгжлийн чиглэлийг товч танилцуулсан.Б.Болдбаатар NEW TECH MANDALA компанийн үйл ажиллагааг танилцуулж, дэвшилтэт технологид суурилсан бүтээгдэхүүн, инновацийн шийдлүүдийг хамтын ажиллагаанд нэвтрүүлэх сонирхлоо илэрхийлэв.