МУИС-ийн ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН УЛААНБААТАР ПАРК-ийн мэргэжилтнүүд ЯПОН УЛСЫН ТОХОКУ ИХ СУРГУУЛИЙН СТАРТАП ИНКУБАЦЫН ТӨВ-д туршлага судлах сургалт, хөтөлбөрт хамрагдлаа.

МУИС-ийн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркийн мэргэжилтнүүд Япон Улсын Тохоку Их Сургуулийн Стартап Инкубацын Төв (Startup Incubation Center, Tohoku University)-ийн урилгаар зохион байгуулагдсан мэргэжил дээшлүүлэх зэргийн бус сургалт, туршлага судлах хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.

Тус хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтнүүд Японы Тохоку Их Сургууль, Стартап Инкубацын Төвийн үйл ажиллагаатай танилцаж, инновацын экосистемийг хөгжүүлэх, технологи дамжуулах, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны бизнесийг бойжуулах чиглэлээр хэрэгжүүлж буй туршлагыг судаллаа. Мөн Шинжлэх ухаан технологийн Улаанбаатар паркид хэрэгжүүлж буй “Science Play” шинжлэх ухааны боловсролыг дэмжих хөтөлбөрийг цаашид хөгжүүлэхэд шаардлагатай туршлага судлав

Сургалт, туршлага судлах ажлын хүрээнд дараах байгууллагуудад ажиллалаа. Үүнд:

  • ; Startup Incubation Center, Tohoku University
  • ; NanoTerasu, Tohoku University
  • ; Robotics Design Lab, Tohoku University
  • ; City of Sendai Startup Division
  • ; Smart Innovation Lab, Sendai
  • ; Kuzuoka Waste Management Factory, Sendai
  • ; World Office LLC
  • ; HOKUSHU Sendai City Science Museum
  • ; Tokyo Innovation Base (TIB)
  • ; Tokyo Science and Technology Museum

Энэхүү сургалт, хөтөлбөр нь их сургуульд суурилсан инновацын экосистемийг хөгжүүлэх, судалгаа-шинжилгээний ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны бизнесийг дэмжих тогтолцоог боловсронгуй болгох, байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой арга хэмжээ боллоо

Цаашид бид хуримтлуулсан мэдлэг, туршлагаа байгууллагынхаа үйл ажиллагаанд нэвтрүүлж, инновацын экосистемийг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологийн үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах, гарааны бизнесийг дэмжих чиглэлээр хувь нэмэр оруулан ажиллах болно.

Энэ боломжийг олгож, дэмжлэг үзүүлсэн Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (JICA)-ын хэрэгжүүлж буй Инженер, технологийн дээд боловсрол төсөл, Тохоку Их Сургуулийн Стартап Инкубацын Төвийн профессор Мика Сакай (Mika Sakai), Мивако Китамүра (Miwako Kitamura) болон Монгол Улсын Их Сургуулийн удирдлагуудад чин сэтгэлийн талархал илэрхийлье